АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Доналд Трампыг Флорида зэрэг хэд хэдэн чухал мужид ялалт байгуулж, мандатын тоогоор илүү гарсны дараа Канадын цагаачлалын албаны цахим хуудас ачааллаа дийлэхээ больсон байна.
#Canada immigration website appears to have crashed: https://t.co/v79hLsUQ5w #ElectionNight pic.twitter.com/hTAzmzya5K
— Steve Herman (@W7VOA) November 9, 2016
Энэ талаар дипломат Стив Херман өөрийн твиттер хуудсандаа жиргэж олон нийтэд анх мэдээлсэн юм.
Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол цагаачдад хатуу бодлого барина гэж айлгасан. Тэрбээр Мексикийн хил дээр 16 жилийн хугацаанд хоёр дахь "цагаан хэрэм" босгоно гэж мэдэгдсэн тул латин америк болон бусад цагаач гаралтай америкчууд тун их дургүйцэж буй. Харин Х.Клинтон цагаачдад эерэг бодлого явуулахаар төлөвлөж байгаа юм.