АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ид үргэлжилж байна. Одоогийн байдлаар Доналд Трамп 31 сая санал аваад байгаа бол Хиллари Клинтоны төлөө 30 сая хүн санал өгөөд байна.
Дөнгөж сая АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн нөлөөтэй гэгддэг Флорида мужид сонгуулийн санал тоолж дууслаа. Энэ мужид ноён Трамп нийт сонгогчдын 49 хувь буюу 4,573,128 санал авсан бол Клинтоныг 47.7 хувь нь дэмжсэн үзүүлэлт гарчээ.
Флорида муж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд том нөлөөтэй зургаан мужийн тоонд ордог. Учир нь эндэхийн сонгогчид аль нэг намыг идэвхтэй дэмждэггүй. Тиймээс иймэрхүү "хөрвөх" чадвартай мужид ялалт байгуулах нь сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлдөг гэж үздэг.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн түрүүлж 270 тойрогт илүү санал авсан нь ялдаг. Одоогийн байдлаар Д.Трамп 139 харин Х.Клинтон 104 тойрогт илүү гарчээ.