Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа шилдэг залуусын нэг Ч.Ганболд АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болохоор өрсөлдөж буй Хиллари Клинтоны сонгуулийн багт ажиллаж байна. Түүний хувьд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн багт орж ажиллаж буй анхны тохиолдол энэ биш бөгөөд өмнө нь 2012 оны сонгуулиар Барак Обамагийн төлөө ажилласан туршлагатай.
Түүний талаар товч мэдээлвэл, Монголын Дүрслэх урлагийн дээд сургуульд график дизайнер, СУИС-д хувцас дизайнераар тус тус суралцаж төгсөөд АНУ-ын “Cuyahoga falls”-ийн урлаг, дизайны сургуулийг дүүргэж, улмаар “Kent State”-ийн их сургуульд компьютер график дизайн болон 3D animator инженерээр сурч 2006 онд амжилттай төгссөн юм. Тэрбээр "YАHOO! Inc" салбар компанид ажиллаж байхдаа эхнэр Г.Дариагийн хамт 2009 онд Дэлхийн шилдэг фотошопчоор шалгарч байсан билээ.
Ч.Ганболдын эхнэр Г.Дариа 2004 онд Бээжинд дүрслэх урлагийн сургууль төгсөж, мөн “Kent State”-ийн их сургуулийг дүүргэжээ. Тэнд сурч байхдаа “Vera Wang”-ийн “Bridle Luxe”-д туслах дизайнерээр хэдэн cap ажилласны дараа мөнөөх “Digital Day Greative”-д график дизайнерээр нөхөртэйгөө цуг ажиллаж байхад нь “Yahoo”-гоос санал тавиад хамтдаа орж байв.