Иракийн Киркук хотод Ако Абдулрахман хэмээх эр дуудлага худалдаанаас 10 мянган ам.доллароор худалдаж авсан сум үл нэвтэрдэг BMW маркийн автомашиныхаа ачаар 70 хүний амь аварчээ. Энэ жил 32 настай Абдулрахман эхнэр Таза Курматоу болон дөрвөн хүүхдийн хамт Киркук хотын өмнөд хэсгээс 23 км газар амьдардаг байна. Өнгөрсөн аравдугаар сарын 21-нд газрын тосоор баялаг Киркук хотод мөргөлдөөн болж, энгийн 64, исламын дайчин 86 хүн нас барсан.
Исламын улсын мэргэн буудагч гал нээх үеэр Абдулрахман "Би өөртөө яг энэ цаг үед хүмүүст хэрэгтэй байгааг мэдэрсэн" гэж ярьж байна. Тэрбээр мэргэн буудагчийн замд хөндөслөж, сум үл нэвтэрдэг машинаараа бусдыг хамгаалсныхаа үр дүнд 70 хүний амь аварчээ. Мэргэн бууч түүний машин руу 50 гаруй сум илгээсэн ч нэг ч хүн шархдаагүй байна.
Түүний баатарлаг үйлсэд талархаж буйгаа хотын дарга Нажмалдин Карим хувийн зүгээс илэрхийлж, өөрийнхөө оффист хүлээн авч уулзжээ. Түүнчлэн түүнд 500 мянган ирак динарс буюу ойролцоогоор 385 "ногоон" урамшуулсан байна. "Би бол баатар биш. Зүгээр л Ирак хүн бүрийн хийж чадах энгийн зүйлийг л хийсэн" гэж Абдулрахман ярьжээ.