Америкчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгож байх үеэр Умард Солонгосын тал дунд тусгалын баллистик пуужин туршиж болзошгүй байна. Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийнхэн Умард Солонгосыг анхааралтай ажиглаж, “Мусудан” пуужингуудын байрлал, хөдөлгөөнийг хянаж байгаа гэнэ.
3500 км зайд буюу Номхон далайн баруун эрэгт орших АНУ-ын Гуамын аралд хүрэх чадалтай “Мусудан” нь дунд тусгалын баллистик пуужинд тооцогддог. Солонгосын хойгт мөргөлдөөн гарсан тохиолдолд Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийнхэнд хүргэх зориулалттай стратегийн их хэмжээний зэр зэвсэг болон техник хэрэгсэл тус арал дээр байдаг юм.
Умард Солонгосын Хойд Пёнань аймгийн Күсон хотын ойролцоо нэг “Мусудан” пуужин байгааг Өмнөд Солонгосын цэргийнхэн илрүүлжээ. Умард Солонгос өнгөрсөн сарын 20-нд тэндээс “Мусудан” пуужин харвасан билээ.
Мөн Умард Солонгос цөмийн пуужин харваж болзошгүй байна.