Меннингит хэмээх хүнд өвчний улмаас хоёр хөлгүй болсон охин хиймэл хөл хийлгэж, анх удаа алхаж үзлээ. Энэ жил хоёр настай бяцхан охин зургаан сартай байхдаа меннингит буюу тархины зөөлөн бүрхэвчийн үрэвсэл өвчнөөр өвдөж, улмаар хоёр хөлгүй болсон юм. Уг өвчин нь төрөл бүрийн эмгэг төрөгч нян,вирус,мөөгөнцөр зэргээр үүсгэгддэг онц аюултай өвчин аж. Эмч нар хөөрхий охиныг амьд үлдэх магадлал дөнгөж 10 хувьтай гэж үзэж байв. Улмаар эмч нар түүнийг амьд үлдээхийн тулд хоёр хөлийг нь баруун гарынх нь долоовор хурууных нь хамт тайрсан юм.
Хүнд хагалгаанаас амьд үлдсэн охинд эмч нар хиймэл хөл хийж өгсөн бөгөөд тэр ердөө л зургаан долоо хоногийн дараа явж чаддаг болжээ. Охин шинэ хөлөндөө ийм хурдан дасаж байгаад эмч нар гайхаж буйгаа илэрхийлсэн юм.
Менингит өвчнөөс сэргийлэхийн тулд хувийн ариун цэвэр сайн сахих ёстой байдаг. Ханиалгах, толгой өвдөх, биеэр юм туурч гарах, хүзүү хатуурах, гэрэлд дургүй болох, сэрүүн үедээ ч нойрмоглох, аливаа зүйлд будилах, таталт өгч байвал энэ өвчний шинж тэмдэг илэрч байна гэж үздэг аж.