Өөрийнх нь засаг захиргааг огцроход хүргэж болзошгүй дуулиан дэгдээд байгаа энэ үед Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Ерөнхий сайд болон Сангийн сайдаа томиллоо. Тодруулбал, Ерөнхий сайд Хван Гё Аныг үүрэгт ажлаас нь чөлөөлөн Ерөнхийлөгч агсан Ну Мү Хёны үед нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ким Бион Жүнийг Ерөнхий сайдаар томилжээ. Өмнөд Солонгосын төрийн эрх Ерөнхийлөгчдөө төвлөрдөг учир Ерөнхий сайдын албан тушаал нь бэлгэдлийн шинжтэй.
Мөн Сангийн сайд бөгөөд Ерөнхий сайдын орлогч Ёо Иль Хог ажлаас нь чөлөөлж, түүний оронд Санхүү, үйлчилгээний комиссын даргаар ажиллаж байсан Им Жон Ёныг томилсон байна.