Дэлхийн байгаль хамгаалах сангаас өнгөрсөн долоо хоногт гаргасан судалгаагаар 1970 оноос хойш нийт ан амьтдын 58 хувь нь устаж үгүй болсон аж. Өөрөөр хэлбэл загас, хөхтөн амьтан, шувуу зэрэг зэрлэг байгальд аж төрдөг амьтад жилд 2 хувиар буурч байгааг баримтаар нотолжээ. Энэ бол цэвэр хүний буруутай үйл ажиллагааны үр дүн гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн судлаач Мартин Тэйлор CNN-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Зарим судалгаагаар 2050 он гэхэд далай тэнгист пластик хог хаягдал амьдарч буй загаснаасаа их байх болно гэж үзэж буй. "Бид зэрлэг амьтдын амьдрах орчинг зэрлэгээр сүйтгэж байна" гэж Тэйлор үргэлжлүүлэв. 1970 оноос хойш хүний буруутай үйл ажиллагаанаас болж устаж, ширгэсэн гол мөрөн амьтадын амьдрах орчинг үгүй хийж буй гол шалтгаан гэж тайланд дурджээ. Энэ удаагийн тайланд загас, хөхтөн, шувуу зэрэг сээр нуруутан амьтдын 3706 төрөл зүйлийн 14152 амьтныг судалсан юм байна.