Америкийн “Жоржи” клубийн өсвөрийн хөлбөмбөгчин Руби Нсеймон өнгөрсөн сард тоглолтын үеэр толгойдоо хүнд бэртэж, ухаан алдаж, комд оржээ. Тэрбээр гурван хоног ухаангүй байсан бөгөөд гэнэт ухаан ороод испаниар ярьж гарчээ. Ингээд болоогүй, төрөлх хэлээ огт мэдэхгүй байсан учир гэр бүлийнхэн, найз нөхөд нь түүнтэй орчуулагчтай харилцаж байгаа гэнэ. Руби Нсеймон сүүлийн хэд хоног зарим нэгэн үгийг англиар хэлж байгаа аж. Эмч нар түүнийг удахгүй англиар “хэлд орох” боломжтой гэжээ.