Сири, Туркийн хилийг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлж, бүрэн хяналтдаа авсан тухай Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым телевизээр үг хэлэхдээ мэдэгдлээ. Хилийн хяналтыг бүрэн алдсанаар “Лалын улс” зэвсэг болон бусад хангамж авах боломжгүй болов.
Анкара тус бүлэглэлийг төдийгүй АНУ тэргүүтэй эвслийн дэмждэг курдийн босогчдыг террористууд гэдэг. Нутаг дэвсгэртэй нь залгаа Сирийн хойд нутаг дахь курдүүдийн нөлөөг хүчтэй болгохыг Туркийг эрх баригчид тэвчдэггүй. Туркийн арми наймдугаар сарын 24-нд “Евфаратын бамбай” ажиллагаагаа эхэлж, Сирийн чөлөөт армид туслахаар танк, тусгай албаныхан болон нисэх хүчнээ илгээсэн билээ.
Тус арми “Лалын улс” болон Сирийн курдүүдийн зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцдэг юм.