Хятадын эрх баригчид Африкт анхны цэргийн баазаа барих зөвшөөрлийг өгчээ. Барилгын ажил Жибутигийн эрэгт эхэлсэн байна. Зэвсгийн болон түлшний агуулахууд, цэргийн анги нэгтгэлүүд байрлах бааз 400 мянган ам метр талбайтай байх аж. Энэ нь Хятадын хувь хилийн чанад дахь анхны бааз нь болох юм.
Тус улс Африкт баазтай болохоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдээлсэн байдаг. Энэ алхам нь Хятадын эрх баригчдад цэргийн болон тагнуулын боломжоо өргөжүүлэх, тэрчлэн тус тив дэх эдийн засгийн олон төслөө хамгаалах зорилготой аж. Африкийн орнууд дахь Хятадын хөрөнгө оруулалт 40 тэрбум доллароор хэмжигдэж байна.
Хилийн чанад дахь цэргийн объектын тоогоор АНУ тэргүүлдэг. Тус улс бусад оронд 42 баазтай. Их Британи, Франц, Орос улс хилийн чанадад тус бүр 10 орчим баазтай гэнэ.