Филиппиний баруун нутгийг хамарсан усархаг бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж, 70 мянга гаруй хүн орон гэрээ орхиход хүрчээ. Тэдний 9000 нь нийслэл Манила хотын оршин суугчид байна.
Байгалийн гамшигт таван хүний амь эрсэджээ. Үерийн улмаас дунд сургуулиудыг хааж, нисэх буудлууд дотоодын нислэгүүдээ цуцалсан гэнэ.