Францын “Areva” корпорацтай хамтран цөмийн түлш дахин боловсруулах үйлдвэр барих ажлаа Хятад улс түр зогсоожээ. 2012 онд тус корпорацтай байгуулсан гэрээний дагуу Хятадын CNNC компани үйлдвэр барих газрыг сонгохоо түр зогсоосон тухай Зянсу мужийн Ляньюньган хотын эрх баригчид мэдээлжээ.
Нутгийн оршин суугчид уг төслөөс татгалзахыг эрх баригчдаасаа шаардаж, өнгөрсөн амралтын өдрөөс хойш Засгийн газрын байшингийнхаа дэргэд эсэргүүцлээ илэрхийлж байна.
Уг нь CNNC компанийн барьж буй атомын цахилгаан станцтай ойр байрлах учир Ляньюньган хотыг шинэ объект босгоход хамгийн тохиромжтой газарт тооцож байсан юм.
Одоо тус улсад нийт 28 гВт хүчин чадалтай 30 станц ажиллаж байгаа бөгөөд нэмээд 24 станц баригдаж буй гэнэ.