Америкийн Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн төвд орших “Trump Tower” барилга руу авирахыг оролдсон залууг цагдаагийн хан баривчилжээ. Түүнийг 58 давхар барилгын 21 дүгээр давхарт хүрэхэд нь цагдаа нар барьж авсан гэнэ. Цагдаа нарын мэдээлснээр, авирагч залуу Виржиниа муж улсын 20 настай оршин суугч юм.
Тэрбээр Трамптай танилцах гэснээс өөр хэн нэгэнд халдах гээгүй хэмээн цагдаад мэдүүлжээ. Тус барилгад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн төв штаб байрладаг.
Трамп өөрөө энэ барилгад амьдардаг ч уг хэрэг гарах үед Нью-Йорк хотод байгаагүй аж. Авирагч залуу энэ долоо хоногийн эхээр “YouTube”- д тавьсан бичлэгтээ өөрийгөө “бие даасан судлаач” гээд, Трампт чухал мэдээлэл хүргэх хэрэгтэй байна гэжээ.