Бразилын Ерөнхийлөгчийн албан тушаалаа түр өгөөд буй Дилма Руссеффийг шүүх хэрэгтэй гэсэн шийд вэрийг тус улсын сенат 17 цаг хуралдсаны эцэст гаргажээ.
Түүнийг авлига авсан, улсын төсвийн талаар худал мэдээлсэн хэрэгт буруу шааж байгаа юм. Энэ сарын сүүлчээр, эсвэл есдүгээр сарын эхээр болох шүүх хурлын дараа огцруулах шийдвэр гаргах гэнэ.
Дилма Руссеффийг Ерөн хийлөгчөөр ажилласан жилүүдтэй холбогдох бүх мэдээлэл, тэрчлэн сонгуулийн өм- нөх кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн асуудал, албан тушаалаас нь огцруулах зүйтэй, эсэхийг хэлэлцсэний дараа 59 сенатч шүүх хурал явуулж, огцруулах нь зүйтэй гэсэн саналыг дэмжсэн бол 21 нь эсрэг байр суурьтай байв.
Тэрбээр огцорвол 2018 оны сонгууль хүртэл Дэд Ерөнхийлөгч Ми шел Темер Ерөнхийлөгчөөр ажиллана.