ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан нарын уулзалт цэргийн эргэлт хийхийг оролдсон үед болсноороо геополитикийн илүү өргөн ач холбогдолтой боллоо.
Санкт-Петербург хотод хоёр улсын удирдагчид хэлэлцээ хийснийг тайлбарлахдаа “Financial Times” сонин ингэж мэдээлжээ.
Ерөнхийлөгч нар найрсаг харилцаагаа сэргээж, Сирийн мөргөлдөөний асуудлаарх санал зөрөлдөөнөө эцэслэлээ.
Туркт төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлого, эдийн засгийн дарамт шахалт ийнхүү тус хоёр улсыг эргэн ойртоход хүргэв.
Хэдийгээр Сирийн мөргөлдөөний талаар Орос болон Турк эсрэг байр суурьтай байдаг ч Кремлийн хүрээлэлд НАТО-гийн гишүүн татагдан орж магадгүй гэж Өрнөдийн орнууд болгоомжилж байна.