Польшийн Шклярска-Поремба хотод болсон 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д 25 орны 300 гаруй тамирчин 10 насны ангилалд оюунаа сорилоо. Манай улсаас 23 тамирчин таван насны ангилалд өрсөлдсөнөөс гурав нь алтан медаль хүртсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Рапид (түргэвчилсэн), блиц (түргэн) тоглолтоор өндөрлөсөн дээрх тэмцээнд Монголын баг өрсөлдөж тэргүүлэв.
Рапид төрөлд охидоос Б.Оюун-Үжин, Г.Дэлгэрмаа, хөвгүүдээс Б.Алтан-Эрдэнэ түрүүлж, хошой аварга болжээ. Тэгвэл Д.Ангараг, Н.Дэлгэржаргал нар удаалж мөнгө, Б.Алтанхүү, Э.Энххүслэн, С.Намуужин нар хүрэл медаль хүртсэн байна. Манай улсын даамчид багийн дүнгээр III байрт шалгарчээ.