Дархан цаазат газрын зэрлэг амьтдын идээшилж бэлчих талбайг хамгаалах зорилгоор мэргэжлийн байгууллагууд хамтран зэрлэг нохой, муур үргээх ажлыг энэ сарын 2-ноос эхлүүлэв. Ирэх ням гараг хүртэл зохион байгуулах уг ажлын хүрээнд Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуут зэрэг амд үүрлэсэн, зэрлэгшсэн нохой, муурыг үргээх аж. Иймд иргэд, оршин суугчид, аялагчдыг дээрх өдрүүдэд сонор сэрэмжтэй, ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан зөвлөлөө.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой. Тиймээс газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд эл бүсэд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг дээрх байгууллагаас анхааруулжээ.
У.СҮРЭН