Цагдаагийн байгууллагынхан ашиглахад хялбар, хугацаа алдахгүй тусламжийн хонхыг үйлчилгээнд нэвтрүүлжээ. Энэхүү тусламжийн хонхыг өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй ээжүүд, тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан юм байна. Тэд дотогш орохдоо хэн нэгнээс тусламж хүсэхийн тулд эл хонхыг дарахад л хангалттай гэнэ.
Дарсан даруйд цагдаагийн байгууллагаас ажилтан гарч ирж тусламж үзүүлэх аж. Ашиглахад хялбар, хугацаа алдахгүй энэхүү тусламжийн хонхыг 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн цагдаагийн газрууд үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Жижиг мэт боловч зорилтот бүлгийн иргэдэд хамгийн шаардлагатай цаашлаад хүний эрхийг дээдэлсэн үйлчилгээ болсныг тус байгууллагынхан онцлов.