Японы Хоккайдо мужид болсон “Ironman triathlon-2024” тэмцээнд Монголоос хоёр триатлонч оролцжээ. Эрэгтэйчүүдээс Ц.Цэрэнбат 40-44 насныхны ангилалд өрсөлдөж, 226 км зайг 11 цаг 23 минут таван секундэд туулсан байна. Тэрбээр 1357 оролцогчоос 124 дүгээр байрт орохдоо далайд 3.8 км зайг нэг цаг 13 минут 44 секундэд сэлж туулжээ.
Мөн 180 км зайг дугуйгаар таван цаг 49 минут 53 секундэд жийж, марафоны уралдаанд 42.195 км замаа дөрвөн цаг гурван минут 38 секунд туулсан аж. Эмэгтэйчүүдээс Л.Энхчимэг 45-49 насныхны ангилалд оролцож, уралдааны зайг 11 цаг 45 минут 52 секунд туулж, IV байрт шалгарав. Ингэснээр тэрбээр ирэх онд Хавайн арлын Конадод зохион байгуулах болох ДАШТ-д оролцох эрх авлаа.