Унгарын Будапешт хотод үргэлжилж буй 45 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиадад Монголын үндэсний шигшээ багийнхан эх орноо төлөөлөн оролцож байна. Эрэгтэйчүүд V өрөгт Судан улсын багийг 4:0-ээр ялж, дараагийн өрөгт их мастер цолтнуудаар хүчээ зузаатгасан Болгарын шигшээд 3:1-ээр хожигдов. Тэд зургаан өргөөс тус бүр хоёр ялж, тэнцсэн амжилттай тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм.
Эмэгтэйчүүд V өрөгт АНУ-ын шигшээг 2.5:1.5 харьцаагаар илүүрхсэн. Тэд VI өрөгт Гүржийн тамирчидтай эн тэнцүү сонирхолтой тоглолт өрнүүлсэн ч 1.5:2.5- аар хожигдов. Манайхан зургаан өргөөс тав ялж, эхний гурван байрт жагсаж байна.