Төрийн байгууллагын нэгдсэн www.gov.mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар төрийн байгууллагууд 68 төрлийн мэдээллийг цахим хуудсандаа ил тод байршуулах үүрэгтэй. Үүний дагуу төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Төрийн 6006 байгууллагын үйлчилгээ, мэдээллийг www.gov.mn цахим хуудсанд багтаажээ. Цаашид төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болох гэнэ. Ингэснээр шаардлагатай бүх мэдээлэл, үйлчилгээгээ нэг дороос авах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
А.ҮҮЛ