Европын хөл бөмбөгийн солилцоо наймааны цонх хаагдаж, цөөнгүй сонирхолтой “арилжаа” өрнөлөө. Энэ удаад хамгийн ашигтай наймаа хийсэн гэж тооцож буй таван багийг танилцуулъя.
1. “АТЛЕТИКО” (ИСПАНИ)
Зарцуулсан болон олсон мөнгө: 185 болон 93.9 сая евро
Ирсэн: Хулиан Альварес (75 сая евро), Конор Галлахер (42), Робен Ле Норман (34.5), Александр Серлот (32), Хуан Муссо (1.5 зээлээр), Клеман Лангле (зээл)
Явсан: Жоау Феликс (52), Саму Омородион (15), Альваро Мората (13), Чаглар Союнжю (8.5), Артур Вермерен (3 зээл), Сантьяго Моуриньо (2), Хорациу Молдован (0.4 зээл), Стефан Савич, Габриэл Паулиста (чөлөөт агент), Сауль Нигес, Карлос Мартин, Маркос Пауло (бүгд зээл)
Тус баг хаалгачаас бусад бүх байрлалдаа ирээдүйтэй тоглогчид худалдаж авлаа. Тэр дундаа Х.Альварес энэ зуны хамгийн үнэтэй наймаа болов. Түүнчлэн хэрэггүй хэд хэдэн тоглогчийг чамгүй өндөр үнээр зарж, зээлээр явуулсан.
2. “ЮВЕНТУС” (ИТАЛИ)
Зарцуулсан болон олсон мөнгө: 162.8 болон 103.5 сая евро
Ирсэн: Тен Копмейнерс (54.7), Дуглас Луис (51.5), Кефрен Тюрам (20.6), Хуан Кабаль (12.8), Нико Гонсалес (8.4 зээл), Франсишку Консейсау (7 зээл), Микеле Ди Грегорио (4.5 зээл), Пьер Калюлю (3.3 зээл)
Явсан: Матиас Соуле (25.6), Деан Хейсен (15.2), Сэмюэл Жуниор Айлинг (14), Мойзе Кин (13), Федерико Кьеза (12), Кони де Винтер (8), Энсо Барренечеа (8), Кайо Жорже (7), Факундо Гонсалес (0.5 зээл), Фабио Миретти, Даниэле Ругани, Ханс Кавилья, Маттиа Де Шильо, Стефано Гори (бүгд зээл), Марле Аке, Адриен Рабьо (чөлөөт агент), Войцех Щенсны (зодог тайлсан)
Т.Мотта олон тоглогч авснаас Тен Копмейнерс, Дуглас Луисийг онцлох хэрэгтэй. Түүнчлэн эцгийнхээ замналыг дагаж Кефрен Тюрам Туринд ирж байна.
3. “РЕАЛ” (ИСПАНИ)
Зарцуулсан болон олсон мөнгө: 49 болон 16 сая евро
Ирсэн: Эндрик (47.5), Хоселу (1.5), Килиан Мбаппе (чөлөөт агент)
Явсан: Рафа Марин (12), Хуанми Латаса (2.5), Хоселу (1.5), Начо Фернандес (чөлөөт агент), Альваро Родригес, Рейниер (зээл), Тони Кроос (зодог тайлсан).
Испанийн гранд баг их мөнгө зарцуулаагүй боловч бүрэлдэхүүнээ бага багаар шинэчилсээр байна. К.Мбаппе, Эндрик нарыгавсанньэнэ зуны онцлохнаймаа нь. Түүнчлэн Хоселуг “Эспаньол”-оос худалдаж авсан ч Саудын Араб руу заржээ.
4. “АРСЕНАЛ” (АНГЛИ)
Зарцуулсан болон олсон мөнгө: 108.9 болон 82.9 сая евро
Ирсэн: Риккардо Калафьори (45), Микель Мерино (32), Давид Райя (31.9), Нето, Рахим Стерлинг (хоёул зээл)
Явсан: Эмиль Смит-Роу (31.8), Эдди Нкетиа (29.7), Аарон Рамсдейл (21.4) Мохамед Эльнени, Артур Оконкво, Седрик Соареш (бүгд чөлөөт агент), Фабио Виейра, Самби Локонга, Нуну Тавареш, Карл Хейн, Рейсс Нелсон (бүгд зээл)
Английн дэд аваргууд хүчээ маш сайн зузаатгалаа. Р.Калафьори хамгаалалтыг, М.Мерино дундын шугамд хүч нэмнэ. Мөн Д.Райяг “Брентфорд”-оос авчээ. Р.Стерлингийг ч улирлын явцад багт ашигтай байдлаар ашиглах бүрэн боломжтой юм. Мөн Э.Смит-Роу, Э.Нкетиа, А.Рамсдейл нарыг зарж, багагүй орлоготой ажиллав.
5. “МАРСЕЛЬ” (ФРАНЦ)
Зарцуулсан болон олсон мөнгө: 85 болон 76 сая евро
Ирсэн: Мэйсон Гринвуд (26), Элье Ваи (25), Исмаэль Коне (12), Бамо Мейте (10.5) Херонимо Рульи (4), Дерек Корнелиус (4), Жеффри Де Ланге (2), Валентин Карбони (1), Ниль Мопе (0.5 зээл), Пьер-Эмиль Хойберг, Лилиан Брассье, Жонатан Роуи (бүгд зээл)
Явсан: Илиман Ндиайе (18), Витинья (16), Исмаила Сарр (15), Маттео Гендузи (13), Пьер-Эмерик Обамеянг (9), Жонатан Клосс (5), Пап Гейе, Жордан Амави, Конрад де ла Фуэнте (бүгд чөлөөт агент), Пау Лопес, Самуэль Жиго, Симон Нгапандуэтнбу (бүгд зээл).
Дасгалжуулагчаар Р.де Зерби ирж, өнгөрсөн улиралд муу тоглосон хэдий ч “Марсель” туршилтаа үргэлжлүүлсээр, бүрэлдэхүүнээ эрс шинэчилсээр байна. Тэдний хувьд “Аваргуудын лиг”-т эргэн ирж, өнгөрсөн улирлын алдааг давтахгүй байх нь гол зорилго юм.
Э.Манлайбаатар