Мото спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй. Түүнийг сонирхох хүмүүсийн хүрээч өргөжин тэлж байна. Гэтэл “Манай улсад эл спортыг ойлгож дэмжихгүй байна” хэмээн иргэд шүүмжлэх болов. Тэдний төлөөлөл “Нийгэм хөгжихийн хэрээр залуучуудтай ойртох бодлого үгүйлэгдэж байна. Хэзээ дрифт талбайтай болох юм бол доо. Нийгмээ хөгжүүлэхийг хүсэж байвал залуучуудынхаа хүсэл сонирхлыг дэмжих хэрэгтэй” гэсэн байв. Бусад улс оронд мото спорт сонирхогчдод зориулсан талбай олон бий.
Дрифтын төрсөн нутаг гэгдэх Япон Улсад хамгийн алдартай нь Фүкүшимагийн Эбисү, Ибараки дахь Цүкүба тойргууд юм байна. АНУ-д ч дрифт хийх талбай олон бий. Муж бүрд ийм төрлийн тэмцээнийг зохион байгуулах боломжтой гэнэ. Мөн ХБНГУ, БНСУ-д чдрифт талбай олон бий аж. Харин залуусын хэмээн нэрлэгддэг Улаанбаатар хотод үүнтэй адил жишиг алга. Өдөр тутамдаа түгжрэлтэй “ноцолдож” байдаг хотод их санасан хүсэл ч гэх нь бий. Мото спорт сонирхох залуус суурьшлын бүсээс зайдуухан тэмцээн зохион байгуулдаг гэнэ. Харин зарим нь хотын дундуур давхилдаж, хүчээ сорьсноос осолд өртөх нь их байгаа аж.
А.ҮҮЛЭЭ