Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутагт барьж буй “Зайсан аялал жуулчлал” цогцолбор хотхоны барилгын гадна талын фасад шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн бямба гаргийн 15.30 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид газар дээр нь ажилласан байна.
Галын тархалт их байсан тул Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нэг, хоёрдугаар тасгийнхан хүч нэмэн очжээ. Галын тархалтыг 15.50 цагт зогсоож, 16.07 гэхэд бүрэн унтраасан байна. Галын шалтгааныг тогтоохоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн ажиллаж буй аж. Энэ үеэрх үний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй гэж ОБЕГ-аас мэдэгдлээ. Ташрамд дурдахад, 2024 оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд гал түймрийн 2054 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 568 нь Улаанбаатарт гарсан аж.