Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Монгол Улс, Оросын Холбооны Улсын оюутан, залуучуудын хамтарсан зохион байгуулж байна. Тус аяллын бүрэлдэхүүнийг Дорнод аймгийн Халх гол сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн бие бүрэлдэхүүн халуун дотноор хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тэд энэ үеэр Халхын голын байлдааны түүхэн хөшөө, дурсгалын цогцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж, “Ялалтын музей”-ээр зочлов. Дараа нь Халх гол сумын залуучууд, хөдөлмөрчид, Орос, Монголын залуучуудын хамтарсан үдшийн цэнгүүн хийсэн байна.