Дуатлоны УАШТ-ийг ирэх сарын15- нд Сонгинохайрхан дүүрэг дэх “Монгол наадам” цогцолборт дөрөв дэх жилдээ зохион байгуулахаар товложээ. Манай улс 2007 оны тавдугаар сард анх удаа дуатлоны УАШТ-ийг зохионбайгуулсанбөгөөдУлаанбаатар хот, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар, Төв, Орхон аймгийн50 гаруй тамирчин оролцсон аж. Үүнээс хойш 2018, 2019 онд тус тус зохион байгуулсан дуатлоны тэмцээнд150 гаруй тамирчин оролцсон байна. Тухайн үед тусгай олимпын тамирчдыг хамруулснаараа онцлогтой гэнэ.
Энэ удаагийн УАШТ-ий гол зорилго нь триатлон, дуатлоны спортыг олон нийтэд таниулан сурталчлах, тив дэлхийн наадам болонбусадуралдаантэмцээндоролцогчдынбэлтгэл сургуулилалтыг хангах, шинэ тамирчдыг сонгон шалгаруулах ажээ. Тэмцээнийг Монголын триатлоны холбооноос зохион байгуулж буй бөгөөд элит, өсвөр үеийн, сонирхогчдын ангилалд эрэгтэй, эмэгтэй тамирчид өрсөлдөх юм байна. Мөн гадаадын тамирчин оролцох боломжтой. “Гүйлт-дугуй-гүйлт”-ийн төрлийг нэгтгэсэн тэмцээн нь ангилал тус бүрд өөр өөр зайд явагдах гэнэ.
Тэмцээнд оролцох тамирчид эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд хамрагдах ёстойг зохион байгуулагчид анхааруулав. Үүнээс гадна оролцогч, түүний хууль ёсны асран хамгаалагчид нь тамирчны эрүүл, аюулгүй байдлын санамжтай танилцаж, гарын үсэг зурснаар тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох аж.