Ахмад шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улсад анх удаа зохион байгуулж байна.
13 дахь удаагийн уг тэмцээнд есөн орны 80 орчим ахмад шатарчин өрсөлдөж буй. Тухайлбал, Монгол, ОХУ, Энэтхэг, Кувейт, Малайз, Филиппин, Шинэ Зеланд, Казахстан, Япон зэрэг улсын тамирчид оролцож буй гэнэ. Тэдгээрийн дотор манай улсын 57 тамирчин багтжээ.
Энэ удаагийн тэмцээн нь Ази тивийн түүхэнд анх удаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд 50 болон 65-аас дээш гэсэн хоёр насны ангиллаар зохион байгуулж буйгаараа онцлогтой. Түүнчлэн шагналын сан нь 9200 ам.доллароор бүрдсэнийг зохион байгуулагчид тодотгов. Ахмад шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-нд эхэлсэн бөгөөд 19 хүртэл үргэлжлэх юм байна.
Бэлтгэсэн У.Сүрэн