Улаанбаатар хотод ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 10, 11-нд “FIBA 3х3 Sukhbaatar challenger” сагсан бөмбөгийн тэмцээн болно.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж буй энэхүү тэмцээний хэсгийн тоглолтын хуваарь, оролцох тамирчдын нэр тодорхой болсон аж. Үндэсний соёл, амралтын хүрээлэнд явуулах эл тэмцээнд Швейцарын “Лозанн”, Сербийн “Лиман” тэргүүтэй 11 улсын 16 баг өрсөлдөх юм байна. Харин манай улсаас “Улаанбаатар ММС энержи”, “Сансар ММС энержи”, “Баянгол бронкос”, “Завхан сайнсор” зэрэг баг оролцох нь. Эхний гурван байрт шалгарсан багууд ирэх аравдугаар сард болох “FIBA 3х3 Macau masters 2024”-т тоглох эрх авах юм. Ташрамд дурдахад, энэ удаагийн тэмцээнийг “М-Си-Эс кока-кола”, “Энержи ресурс” ХХК, нийслэлийн ЗДТГ, “Улаанбаатар” зочид буудал хамтран зохион байгуулах гэнэ.
Бэлтгэсэн Э.Жавзандулам