УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярт хандаж асуулт тавьжээ. Тэрбээр хичээлийн шинэ жилийг гурван улиралтай болгосон, Багшийн мэргэжлийн зэрэг олгох журмыг шинэчлээгүй болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ээлжийн амралтыг хуваан эдлүүлэх чиглэлийн талаар тодруулж, хариулт хүссэн байна. Мөн 2024-2025 оны хичээлийн жилд үүсэж буй багш, ажилтны хомсдол, тэднийг сэлгэн ажиллуулахтай холбогдох мэдээллийг тодруулжээ.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүнээс асуулт хүргүүлснээс хойш холбогдох албан тушаалтан 14 хоногийн дотор хариуг бичгээр өгөх ёстой.