Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Төрийн албаны зөвлөлийнхөн дээрх зохицуулалтын дагуу төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай 1.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 105 мэдэгдлийг буруутай шийдвэр гаргасан иргэн, албан албан тушаалтанд хүргүүлжээ. Мөн 1.5 тэрбум төгрөгийн дүн бүхий 55 нэхэмжлэлийг харьяалах шүүхэд гаргасан байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 403.7 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ.
Бэлтгэсэн У.Наран