Хүний эрхийн Үндэсний Комисс Хангайн бүсийн уралдааны үеэр унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Орхон аймагт зохион байгуулагдаж буй Хангай бүсийн хурдан морины уралдаан хөтөлбөрийн дагуу өглөө 7.00 цагт Азарга гарч, Их нас, Соёолон насны хурдан морьд уралдах байсан боловч Булган аймгийн Бугт сумын нутагт хур бороо ихтэй байгаа, мөн морин уралдааны зам усархаг байгаа тул азарга насны морьд гарааны зурхай хүрэх замаасаа буцлаа.
Иймд хурдан морины комисс, Төв наадмын комисс, аймаг орон нутгийн удирдлагууд өнөөдөр өргөтгөсөн хурал хийж, хөтөлбөрийн дагуу хурдан морины уралдаан явуулах эсэхийн нэгдсэн шийдвэр гаргахаар боллоо.