Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд-2024” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн нээлтийн ёслол өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж байна.
Энэ удаагийн сургуульд АНУ, Австрали, Канад, Япон, Филиппин, Индонез, Вьетнам зэрэг долоон орноос сургагч багш нарын бүлэг оролцохоос гадна хээрийн сургуульд 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн оролцох аж.
Энэхүү арга хэмжээг 2003 оноос хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлөн өдгөө 20 дахь удаагаа зохион байгуулж буй.