Спорт автомашин, мотоцикль сонирхогч залуус урин дулааны улиралд шөнийн цагаар зорчих нь элбэг. Ингэхдээ чангадуу чимээ гаргаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Үүнтэй холбоотой дуудлага цагдаагийн байгууллагад ирэх нь сүүлий үед ихэссэн аж.
Иргэдийн амрах хугацаа буюу 22.00-06.00 цагт оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, чангадуу чимээтэй автомашин, мотоцикль жолоодогчдод Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Зориулалтын бусаар тоноглосон тээврийн хэрэгсэл шөнийн цагаар жолоодож, чангадуу чимээ гаргаж буй хүмүүсийг цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсаар мэдэгдэж, хариуцлага хүлээлгэж ч болох юм байна.
Дээрх тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгасан “Ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтын дагуу хариуцлага хүлээлгэдэг гэнэ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 14.6-д “Иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах арга хэмжээ авдаг аж.
Хэдийгээр буруутай этгээдүүдэд хариуцлага тооцдог ч 20 мянган төгрөгөөр торгоод өнгөрөөх нь “толгойг нь илсэн” хэрэг гэж иргэдбухимдаж байна.
Бэлтгэсэн А.Үүлээ