Монгол Улс, БНЭУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд “Нүүдэлчин заан” хоёр талын хамтарсан сургалт, дадлагыг энэ сарын 3-нд эхлүүллээ. Тус сургалтыг энэ удаад БНЭУ-ын Мегхалаяа муж дахь Цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж буй гэнэ.
2004 онд хоёр орны хамтарсан сургуулийг Монголд зохион байгуулахад анх хамрагдаж байсан зэвсэгт хүчний 150 дугаар ангийн бие бүрэлдэхүүн үүнд дахин оролцож байна. Мөн хоёр талаас тодорхой тооны эмэгтэй цэргийн алба хаагч эрчүүдтэй зэрэгцэн суралцаж, туршлагаа хуваалцаж буйгаараа онцлог гэнэ. Тус сургуулийг манай улсаас Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Олзбаяр, БНЭУ-ын талаас 11 дүгээр уулын мото буудлагын батальоны захирагч, хурандаа Мунноли удирдан явуулж буй аж.
Бэлтгэсэн У.Цэцэг