Зам, тээврийн хөгжлийн яамнаас зам, тээврийн салбарын энэ оны эхний хагас жилийн статистик мэдээллийг танилцууллаа. 2024 оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд манай улс 62 сая тонн ачаа, 930 мянган зорчигч тээвэрлэжээ. Ингэснээр өнөө жил тээвэрлэхээр төлөвлөсөн нийт ачаагаа 51, зорчигчоо 42.2 хувьд хүргэсэн байна.
Авто тээврээр 41, төмөр замаар 21 тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь 2022 оны дүнгээс давсан үзүүлэлт гэнэ. ЗТХЯ энэ онд бүх төрлийн тээврийн үйл ажиллагааг дэмжиж, 8.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд буй. Тэгвэл эхний хагас жилийн үзүүлэлтээс харахад зорилтот түвшиндээ хангалттай хүрэхээр байгааг мэргэжилтнүүд дурдав.
Монгол Улс одоогоор 15 оронтой авто тээврийн хэлэлцээр байгуулаад байгаа аж. Тэрчлэн 21 аймаг, 104 сум хатуу хучилттай авто замаар нийслэлтэй, өмнөд, хойд хөрштэй хиллэдэг долоон боомт дэд бүтцэд холбогдсон байна. Ачаа тээврийн эргэлтийг сайжруулах зорилгоор сүүлийн дөрвөн жилд 1120 км төмөр зам барьжээ.