НҮБ-ын Хүн амын сангаас хүмүүнлэгийн тусламж шаардлагатай, онцгой байдлын үед охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нэн хэрэгцээт хэрэгцээг хангахад тусалж, эрүүл ахуй-ариун цэврийн багцыг олгодог.
Энэ хүрээнд өвөлжилт, хаваржилтын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зудад өртсөн малчин эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх тус багцыг олгох ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байгаа юм.
Сүхбаатар аймагт ажиллаж байгаа ажлын хэсэг тус аймгийн Баяндэлгэр, Онгон, Наран, Эрдэнэцагаан сумын нийт 200 орчим иргэнд хүмүүнлэгийн тусламжийг олгоод байна.