ОХУ-ын Саха улсын Якутск хотод үргэлжилж буй “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VIII наадамд 39 улсын 2000 гаруй тамирчин спортын 24 төрөлд өрсөлдөж байна. Энэ сарын 7-нд өндөрлөх тус наадмын модон бөмбөгийн тэмцээнд Монголын тамирчдаас 50 кг-ын жинд Н.Дагвадорж, 80 кг-д Ё.Өсөх-Ирээдүй нар хүрэл медаль гардсан. Энэ удаа ерөнхий шүүгчээр С.Тэлмэн ажиллаж, олон улсын шүүгч Б.Даариймаа, шүүгч Т.Галцэцэг нар тэмцээнийг дэнсэлж буй.
Түүнчлэн самбо бөхийн төрөлд хөвгүүдээс 79 кг-д Э.Энхцогт, охидоос 57 кг-д Г.Энхжин түрүүлж, аварга боллоо. Тэгвэл хөвгүүдийн 49 кг-д О.Тэнүүн, охидын 54 кг-д Б.Саруул нар хүрэл, 65 кг-д Э.Анударь мөнгөн медаль зүүв.