Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын баг мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргад өрсөлдөхөөр боллоо. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Хятадын Жоушань хотод зохион байгуулсан уг тэмцээнд манай улсаас “Мон Алтиус” болон “Рояаль” их сургуулийн баг тамирчид оролцжээ. Ингэхдээ манай улсын хоёр баг хэсгийн тоглолтод тэргүүлж, шөвгийн наймд Макао, Непалын багийг хожсон байна. Финалын шатанд “Мон Алтиус” их сургуулийнхан Хятадын оюутны шигшээ багт хожигдсоноор мөнгөн медаль хүртэж, ирэх арваннэгдүгээр сард 3х3-ын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ. Харин “Рояаль” их сургуулийн баг хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ-ын багт ялагдсанаар шагналт байрт шалгарчээ. Түүнчлэн алт болон хүрэл медалийг БНХАУ-ын багууд хүртжээ.
Бэлгэсэн: У.Сүрэн