НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг Д.Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 6-9-нд зохион байгуулна. Тус тэмцээнд оролцох тамирчид Улаанбаатар зочид буудалд байрлах юм. Эдгээр тамирчныг өнөөдөр угтан авах ёслол Улаанбаатар зорчид буудалд боллоо.
Мөн энэ сарын 6, 7-нд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнд Монгол Улсын шигшээ тэргүүтэй Австри, Украин, Хятадын найман баг өрсөлдөх аж. Тухайлбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ баг оролцоно.
Тус тэмцээнд оролцох Монгол Улсын үндсэн шигшээ багийн хэсгийн тоглолтуудын хуваарийг танилцуулж байна.