Монголын шатрын холбооноос Дорнод аймгийн Чойбалсанд энэ сарын 17-30-нд зохион байгуулсан шатрын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 54 дэх удаагийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өндөрлөлөө. Дээрх тэмцээнд өрсөлдсөн тамирчид 13 өрөг тоглож, шилдгүүдээ шалгаруулав. Эрэгтэйчүүдээс Завхан аймаг, Монголын шатрын үндэсний шигшээ баг, “Гэгээн арвай” клубийн тамирчин, олон улсын мастер Г.Амартүвшин анх удаа түрүүлж, улсын аварга боллоо. Тоглолтыг эхэн үед хошуучилж явсан тамирчдаас Ховд аймаг, “Алдар” клубийн тамирчин, Олон улсын шатрын холбооны мастер С.Чингүүн мөнгө, “Гэгээн арвай” клубийн тоглогч, Олонулсын шатрын холбооны мастер Э.Баасансүрэн хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс үндэсний шигшээ баг, “Кайсса” клубийн тамирчин, олон улсын мастер Т.Мөнхзул мөн анхны түрүүгээ авав. Мөн“Алдар” спорт хороо, “Гэгээн арвай” клубийн тамирчин ОУИМ Б.Мөнгөнтуул II, олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ нар III байр эзэлсэн юм.