2024 оны дэлхийн хамгийн шилдэг хоол, хүнсний бүтээгдэхүүнтэй улсын эрэмбийг гаргажээ. Ингэхдээ олон улсын хамгийн шилдэг 395 205 хоол, 115 660 хүнсний бүтээгдэхүүнд зэрэглэл тогтоон бүртгэсэн байна. Хамгийн сайн үнэлгээтэй хоол, хүнсний бүтээгдэхүүний дунджыг тооцон тус үнэлгээг гаргадаг юм. Харамсалтай нь Монгол Улс 3.74 оноотойгоор эхний 100-д ч багтаагүй аж. Ингээд дээрх жагсаалтыг Итали улс тэргүүлжээ. Пармезан, Мозарелла бяслаг, Паста, Пиццаны эх орон учраас нийт 5.0 онооноос 4.65 оноо авав. Харин дараа нь Япон нэрлэгдсэн байна. Тус улсын хоолны соёлыг тодорхойлдог хамгийн гол 2 хүнс нь Bluefin Tuna, Wagyu steak аж.
Уншигч та бүхэн тухайн улсад очоод юу идэхүү гэж хүмүүсээс асуух хэрэггүй, https://www.tasteatlas.com ороод Destination хэсэгт улсаа хайгаад оруулахад тухайн улсын хамгийн шилдэг хоол хүнс, идэж болох ресторан зэргийг харуулдаг байна.