Стратеги судалгааны хүрээлэн болон БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн (Institute for National Security Strategy-INSS) хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хамтарсан хурлыг Сөүл хотноо энэ сарын 07-11-ний хооронд амжилттай зохион байгууллаа.
Хурлыг “Дэлхий дахины өнөөгийн байдал ба шинэ тутам илэрч буй аюул, занал” сэдвийн хүрээнд хийж, Зүүн хойд Азийн бүс нутгийн байдал, БНХАУ, ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, Монгол-Солонгосын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх арга замын талаар хоёр хүрээлэнгийн судлаачид санал солилцов. Мөн хүрээлэнгийн төлөөлөгчид Солонгосын Үндэсний дипломатын академид (Korea National Diplomatic Academy-KNDA) зочилж, судалгааны хүрээлэнтэй холбоо тогтоон, уулзалт зохион байгуулсан байна.
Эх сурвалж: Стратеги судалгааны хүрээлэн