Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар маань зорьсон зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид болсон.
Тэдний дурсгалд зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 108 мод тарьж байгаа юм. Тодруулбал, Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23-ны өглөө 11.00 цагт Эрэлхэг зоригт хоёр уулчиддаа зориулан БЗД-н шинээр баригдаж буй Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд уулчдынхаа нэрэмжит 108, 108 мод тарих ажил үргэлжилж байна.