Хятадын тэргүүлэгч олон нийтийн сүлжээнүүд “тансаглал, эд баялгийг шүтэх” зорилготой хэрэглэгчдийн үүсгэсэн контентын эсрэг тэмцэж эхэлснээ зарлалаа. Энэ тухай The Guardian бичжээ.
Тодруулбал, "Weibo" олон нийтийн сүлжээ өндөр үнэтэй машин, тансаг байшин, их хэмжээний мөнгөтэй, эсвэл тансаг эд зүйлсийн хамт авхуулсан хэрэглэгчдийн зураг бичлэгийг нийгмийн сүлжээний бодлогод тохиромжгүй гэж үзэн устгаж болзошгүй гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар 1100 орчим ийм постыг устгажээ.
Үүнтэй төстэй мэдэгдлийг Tencent, Bilibili, Xiaohongshu сүлжээнүүд нийтэлсэн байна. Үүнээс гадна Douyin үйлчилгээ нь "баялаг, материаллаг үнэ цэнийг алдаршуулсан, тансаг амьдралын хэв маягийг илүү хэмээн хор хөнөөлтэй харьцуулалт хийсэн" дүрс бичлэг, хаягуудыг хянаж, устгана гэж тэмдэглэв.
Түүнчлэн “Нийгэмд дэх давуу эрхийн үр өгөөжийг сурталчилсан, нийгмийн бусад бүлгийг ялгаварлан гадуурхсан, тохуурхсан” контентыг устана.