Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн зорчиж явсан нисдэг тэрэгний байхшил олдсон тухай Исламын хувьсгалт гвардийн корпусын командлагч дэслэгч генерал Хоссейн Салами мэдэгджээ.
Ням гарагт Эбрахим Раисигийн сууж явсан нисдэг тэрэг Иран-Азербайжаны хилийн ойролцоо уулархаг газарт “хатуу газардсан” тухай Ираны эрх баригчид мэдэгдсэн юм.
Нисдэг тэрэгт ерөнхийлөгчөөс гадна Зүүн Азербайжан мужийн захирагч, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан нар зорчиж явсан байна.
Эбрахим Раисигийн нисдэг тэрэгтэй цуг явсан өөр хоёр нисдэг тэрэг зорьсон газраа эсэн мэнд хүрчээ.
Нисдэг тэрэгт юу тохиолдсон нь одоо болтол тодорхой тайлбар өгөөгүй байгаа.
Ираны мэдээллийн агентлагууд хоорондоо зөрчилдсөн мэдээллийг өгч байгаа ч зүүн хойд хэсэгт өтгөн манантай байсан тул хүндрэлтэй тулгарсан байж магад гэдэгтэй санал нэг байна.
Ираны телевизийн сувгуудын мэдээлсэнээр аврах багийнхан нисдэг тэрэг байгаа газар руу очиж байгаа бөгөөд одоогоор хоёр км орчим зай үлдээг байгаа аж.