Женнифер Лопез, Бен Аффлек хоёрын хайрын түүх зохиол бичиж кино хиймээр сонирхолтой.
Дуучин бүсгүй, жүжигчин залуу хоёрын хайр дурлал 2000-аад оны эхээр өрнөсөн.
Бен хайртдаа гэрлэх санал тавьж, бүсгүй саналын зөвшөөрсөн юм. Гэсэн ч хосууд хуримлаж амжилгүй хоёр тийш болсон.Үүнийхээ шалтгааныг тэд хэн хэн нь өөрсдийгөө ойлгох хэрэгтэй байна хэмээн тайлбарласан байдаг.
Тэд салаад 20 жил болоход хэн хэн нь гэр бүл зохиож, үр хүүхдүүдтэй болжээ.
Сонирхолтай гайхалтай гэдгийн учир нь 20 жилийн дараа тэдний нэгнийгээ гэсэн сэтгэл нь дахин сэргэж нийлсэн явдал юм.
2022 оны зун хосууд хуримлан нэг гэрт оржээ.
Гэвч удалгүй тэдний гэр бүлийн амьдрал хүмүүсийн бодож байсанчлан тийм ч сайхан биш гэсэн цуу яриа гарч эхэлсэн.
Паппарацуудын дуранд эхнэртэйгээ хамт яваа Аффлекын царай аз жаргалтай бус үргэлж ядарч, залхсан шинжтэй харагдах нь энэ яриаг нотлох мэт байв.
Саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр оддын салалт удахгүй болох тухай мэдээ гарч эхэлжээ.
"Тэд салах гэж байгаа бөгөөд энэ удаад Бенийн буруу биш! Одоо тэрбээр ажилдаа, хүүхдүүддээ анхаарлаа илүү хандуулж байна. Бен Женнифертай хамтдаа худалдаж авсан байрнаасаа аль хэдийн нүүсэн тул магадгүй тэд байшингаа зарах хэрэг гарах байх. Тэд бие биенээ хайрлахаа хэзээ ч зогсоохгүй. Гэхдээ Женнифер хэзээ ч Бенийг удирдаж чадахгүй. Харин Бен Женниферийг өөрчилж чадахгүй. Ийм нөхцөл удаан үргэлжлэхгүй шүүдээ" гэж ойрын эх сурвалж тайлбарласан байна.