Булангийн болон Арабын орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд ГХЯ, ХХААХҮЯ, Кувейт улс дахь Монголын Элчин сайдын яам, Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ) хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл уг ажлын үр дүн гарч, Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөс Стандарт, хэмжил зүйн газрыг итгэмжилсэн байна. Уг магадлан итгэмжлэлийн гэрчилгээг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тус газрын дарга С.Батбаатарт өчигдөр гардуулан өглөө.
Дээрх орнуудад мах, махан бүтээгдэхүүний экспортлохын тулд халал аргаар бэлдсэн байх шаардлага тавьдаг. Энэхүү гэрчилгээг авснаар манай улсын хувийн аж ахуйн нэгжүүд СХЗГ-аар баталгаажуулсан, халал стандарт хангасан мах, махан бүтээгдэхүүнийг булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж буй юм.