Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хууль сахиулах байгууллагуудын эгнээнд төрийн эргэлт хийх оролдлого хийж болзошгүй мэдээ авсны дараа тагнуулын болон Хууль зүйн яамны удирдлагуудтай яаралтай хурал хийжээ. Энэ тухай Türkiye сонин мэдээлэв.
Төрийн эргэлт хийж болзошгүй тухай Эрдоганы үзэл нэгт нөхөр, хамтрагч Туркийн Үндсэрхэг намын /ТҮН/дарга Девлет Бахчели анхааруулжээ.
Тус улсад “Айхан Бора Каплан” нэртэй гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой хэрэгт буруутгагдаж буй Анкара хотын Аюулгүй байдлын газрын хэд хэдэн албан хаагчдыг ажлаас нь халсан явдал ихээхэн шуугиан тариад байгаа юм.
ТҮХН-ын дарга Девлет Бахчели парламентын хурал дээр үг хэлэхдээ
зөвхөн хэд хэдэн цагдааг огцруулаад зогсож болохгүй бөгөөд 2016 оны төрийн эргэлт хийх оролдлого давтагдах магадлалтайг анхааруулсан байна.
"Ерөнхийлөгч Эрдоган ТҮХН-ын даргын мэдэгдлийн дараа Хууль зүйн сайд Йылмаз Тунч, Үндэсний тагнуулын байгууллагын дарга Ибрахим Калын нартай яаралтай уулзалт хийв” гэж тус сонинд бичжээ.
Лхагва гарагт болох парламент дахь эрх баригч намын өргөтгөсөн хуралдаан дээр Эрдоган энэ сэдвээр үг хэлэх төлөвтэй байна.