Мягмар гарагт Францын хойд бүс нутагт хоригдол тээвэрлэж явсан шоронгийн машин галт халдлагад өртжээ.
Халдлага үйлдэгчид шоронгийн хоёр хуягийг буудаж хороон, гурван хүнийг хүнд шархдуулаад, хоригдлын хамт үл мэдэгдэх чиглэлд оргон зугтжээ.
Францын хууль хүчний байгууллага хэдэн зуун цагдаа, жандармууд дайчлан нарыг оргон зайлсан этгээдийн ул мөрөөр нь мөшгөн илрүүлэхийг хичээж байна.
Тэрбээр хүн амины хэрэг үйлдэхийг завдсанаас гадна хар тамхитай холбоотой хэргээр мөн бусад эрүүгийн зүйл ангиар хэд хэдэн удаа шүүгдэж байсан тухай Францын хэвлэлүүд бичжээ.
BFMTV суваг мэдээлснээр Амрыг мягмар гарагийн өглөө Руэн хотын шүүх хуралд оролцуулахаар шоронгоос гаргасан бөгөөд шүүх хурлын дараа хоригдлыг Эвре хотын шоронд хорихоор авч явжээ.
Орон нутгийн цагаар өглөөний 11.00 цагийн үед автозамын шалган нэвтрүүлэх цэг дээр машин руу халдсан байна.
Халдлага үйлдэгчид шоронгийн цувааны хоёр талаас нь машинтай тулж ирээд гал нээжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эл хэргийн талаар “Болсон явдалд бид цочирдлоо" гээд, гэмт хэргийн зохион байгуулагчдыг олохын тулд боломжтой бүхнийг хийж байна хэмээн мэдэгдэв.